Манай компани нь үйлчлүүлэгч та бүхэнд 24 цагийн турш 100 гаруй шатахуун түгээх станцын сүлжээгээрээ чанар, стандартын шаардлага хангасан шатахуун, шатах материал болон авто хийгээр хэрэглэгчдээ хангаж чанартай, хурдан шуурхай, соёлч боловсон үйлчилгээг хүргэхийг хичээн ажиллаж байгаа билээ.

Тэс Петролиум ХХК нь Веритек ХХК-тай хамтран үнийн бодит хөнгөлөлтийг хэрэглэгч та бүхэнд хүргэхээр шаргуу ажилласны үр дүнд ТЭС хөнгөлөлтийн картыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.

ТЭС КАРТЫН ДАВУУ ТАЛ БОЛОН БОЛОМЖУУД

Та тэс картаа уншуулснаар газар дээр нь хөнгөлөлт эдлэнэ.

Та тэс картын эзэмшигч болохын тулд жолооны үнэмлэх болон товч анкет бөглөхөл л болно.

Та шатахууны хөнгөлөлт эдлэхийн тулд картыг заавал мөнгөөр цэнэглэх шаардлагагүй. Ингэснээр таны цагийг хэмнэж санхүүгийн уян хатан байдлыг бий болгоно.

Орчин үеийн шинэлэг технологи бүхий ухаалаг картаар дамжуулан, интернет, аппликейшны тусламжтайгаар real time буюу гүйлгээ хийсэн цаг тухай бүрд нь:

  • Худалдан авалтаа хянах
  • Эдэлсэн хөнгөлөлтөө харах
  • Статистик үзүүлэлт гаргах
  • Шатахууны үнэ ханшийн мэдээлэл авах
  • ШТС-үүдийн байршил
  • Шинээр санал болгож буй урамшуулал
  • Боломжуудыг цаг тухай бүрд мэдэх боломжийг олгоно
ТЭС картыг эхний удаа үнэ төлбөргүй олгоно.

Тэс Картын хэрэглэгчид худалдан авалтын зан төлөвөөсөө хамаарч харилцан адилгүй хөнгөлөлт эдлэх боломжтой болох бөгөөд олон төрлийн урамшуулалт болон сугалаат худалдаанд оролцох боломжтой болно.

Карт эзэмшигчийн хувийн болон гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал нь зөвхөн таны сонгосон нууц дугаараар /пин код/ хамгаалагдсан болно.



Байгууллагын шатахууны карт

Байгууллагын хэрэглэгчиддээ зориулан байгууллагын шатахууны хэрэглээгээ real time ашиглан бодит мэдээллийг өндөр хяналт дор авах дүн шинжилгээ хийх зэрэг олон боломжуудыг багтаасан “Байгууллагын шатахууны карт”-ыг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн билээ. Энэхүү картын хамгийн том давуу тал нь картан дотор мөнгө байршуулан шатахуун авах, шилжүүлэх, хуулга харах болон тайлан хөрвүүлэх зэрэг боломжуудыг агуулсан юм. Хэрэглэгч та дурын төхөөрөмж ашиглан мобайл аппликейшн болон веб сайтаар дамжуулан хүссэн үйлдлээ хийх боломжтой.

Карт захиалга түр хугацаанд хаагдсан байна!

ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭ


Хэрэглэгч та дурын интернэт хөтөч ашиглан уг үйлчилгээг авах боломжтой ба хэрэглэгч бүр өөрийн шатахууны худалдан авалтын бүхий л мэдээллийг хурдан шуурхай хүлээн авах өргөн боломжийг олгоно. Интернет үйлчилгээний гол давуу талууд нь:

  • Картын болон картын бус БҮХ ХЭРЭГЛЭГЧИД ашиглах боломжтой.
  • ТЭС ШАТАХУУНЫ ХӨНГӨЛӨЛТИЙН КАРТЫГ захиалах боломжтой.
  • Өөрийн хэрэглээг хүссэн цагтаа ХААНА Ч, ХЭЗЭЭ Ч хянана.
  • Хүссэн үедээ САНАЛ ХҮСЭЛТ -ээ илгээнэ.
  • Хэрэглэгч танд ХЯЛБАР хэрэглээг бий болгоно
  • Бүх салбаруудын байршилийн мэдээллийн мэдээллийг харна.
  • Мобайл апп дээрх бүх үйлдлүүд хийгдэнэ.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот-14253 Сүхбаатар дүүрэг, нарны зам-5 Тээврийн товчоо, ТЭС төв
  • Утас: +(976)70003003
  • Факс: +(976)70123003
  • И-мэйл: info@tespetroleum.mn
  • Web: tescard.mn