Тэс Шатахууны Хөнгөлөлтийн картын тухай

"Тэс петролиум" ХХК нь 2000 онд нефть бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чиглэлээр байгуулагдсан хувийн хэвшлийн ууган компаниудын нэг билээ. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд манай хамт олон газрын тосны бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний  чанар стандарт, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг чармайн ажиллаж ирсэн. Бид одоогийн байдлаар технологийн шаардлага хангасан Газрын тосны бүтээгдэхүүний 7 агуулахуудыг Улаанбаатар, Дархан, Сайншанд,Чойр, Улааангом, Чойбалсан хотуудад барьж байгуулсан ба одоогийн байдлаар нийтдээ 100 гаруй ШТС, 1000 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хэрэглэгч та бүхэндээ чанартай, хурлан шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлэхийг өөрсдийн эрхэм зорилго болгон ажиллаж байгаадаа таатай байдаг. 







Тэс Петролиум ХХК нь Веритек ХХК-тай хамтран үнийн бодит хөнгөлөлтийг хэрэглэгч та бүхэнд хүргэхээр шаргуу ажилласны үр дүнд Veritech ERP системийн нэгэн хэсэг болох ТЭС хөнгөлөлтийн картыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.

Эрхэм хэрэглэгч та энэхүү картын эзэмшигч болсноор Тэс Петролиум ХХК-иас зарлаж буй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг эдлэх, тэдгээрийн тухай мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах ба өөрийн картыг урьдчилан цэнэглэх зэрэг нэмэлт үйлдлүүдийг  хийлгүйгээр газар дээр нь литр тутамд бодит хөнгөлөлт эдэлж, хурдан шуурхай үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан авах боломжтой болж байгаа юм.

Тэс Картын давуу тал болон боломжууд:

  • Тэс карт нь Монгол улсын жолооны үнэмлэх бүхий автомашин эзэмшигч хүн бүрт зориулагдсан бөгөөд манай компаний хэрэглэгч болоход товч анкет бөглөх л шаардлагатай. 
  • Шатахууны хөнгөлөлт эдлэхийн тулд картыг заавал мөнгөөр цэнэглэх шаардлагагүй. Ингэснээр таны цагийг хэмнэж санхүүгийн уян хатан байдлыг бий болгоно.
  • Хэрэгцээт шатахуунаа  Тэс карт уншуулснаар газар дээр нь хөнгөлөлттэй үнээр авна.
  • Орчин үеийн шинэлэг технологи бүхий ухаалаг картаар дамжуулан, интернет, аппликейшны тусламжтайгаар real time  буюу гүйлгээ хийсэн цаг тухай бүрд нь худалдан авалтаа хянах, эдэлсэн хөнгөлөлтөө харах, статистик үзүүлэлт гаргах, шатахууны үнэ ханшийн мэдээлэл, ШТС-үүдийн байршил, шинээр санал болгож буй урамшуулалууд болон, боломжуудыг цаг тухай бүрд мэдэх боломжийг олгоно.
  • Тэс картыг ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр 1 удаа үнэгүй олгоно.
  • Хөнгөлтийн карт нь Тэс Петролиум ХХК-ийн бүх шатахуун түгээх станцуудад ашиглах боломжтой. Бид хөнгөлөлтийн картын системийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Аймгийн төвүүд, сум хөдөө орон нутаг нийлээд 100 орчим ШТС-д 100 хувь нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Тэс Картын хэрэглэгчид худалдан авалтын зан төлөвөөсөө хамаарч харилцан адилгүй хөнгөлөлт эдлэх боломжтой болох бөгөөд олон төрлийн урамшуулалт болон сугалаат худалдаанд оролцох боломжтой болно
  • Карт эзэмшигчийн хувийн болон гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал нь зөвхөн таны сонгосон нууц дугаараар /пин код/ хамгаалагдсан байна.