Картыг ашиглах заавар

  • Тэс шатахууны хөнгөлөлтийн картын хэрэглэгч болох

Үйлчлүүлэгч та “Тэс Шатахууны Хөнгөлөлтийн Карт”-г  Тэс Картын төв болон  аль ч Тэс Петролиум ХХК-н аль ч ШТС-д хандан өөрийн тухай мэдээллийг бөглөн авч болно.

  • Тэс шатахууны хөнгөлөлтийн картыг хэрэглэх

-          Тэс Петролиум ХХК-ны аль ч салбараар үйлчлүүлэхдээ худалдан авалтынхаа өмнө картаа  урьдчилан суурилуулсан тусгай төхөөрөмж буюу NFC төхөөрөмжид картаа ойртуулан уншуулна. Карт уншуулах хугацаа 1 секундэд 2 удаа байна.

  • Худалдан авалт хийх

-          Тэс шатахууны хөнгөлөлтийн картыг төхөөрөмжинд уншуулсаны дараа шатахууны литр тутамын үнэ хөнгөлөгдсөн үнийн дүн самбар дээр харагдах  бөгөөд худалдан авалтын хэмжээг шатахуун түгээгчид хэлж шатахуунаа авна. 

  • Тэс Шатахууны хөнгөлөлтийн картын системийг ашиглах

 -      Хэрэглэгч та өөрийн гар утсандаа Veritech ХХК-ын Veritech ERP - Тэс хөнгөлөлтийн картын application –г Play store болон Itune store –оос  үнэгүй татаж аван хүссэн үедээ нэвтрэн өөрийн хэрэглээг хянах, үйлчилгээний болон бүтээгдэхүүний талаар санал хүсэлт илгээх түүнчилэн ирэх сарынхаа шатахууныхаа төсөвийг өмнөх сарын хэрэглээтэй харицуулан тооцоолох зэрэг үйлдлүүдийг хийх бөгөөд Тэс Петролиум ХХК-ын бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос хамгийн хурданаар авах боломжтой. Энэ үйлдлийг хийхэд таны гар утас ердөө интернэтэд холбогдсон байхад хангалттай.

  • Худалдан авалтыг хянах

  -      Хэрэглэгч та өөрийн картын нэвтрэх эрхээр өөрийн гар утас болон хүссэн төхөөрөмжөөс Тэс хөнгөлөлтийн картын систем рүү нэвтрэн өөрийн шатахууны хэрэглээгээ хянах ба нийт хөнгөлөлтийн дүнг харах, хэмнэсэн шатахууны хэмжээг харах, Тэс Петролоиум ХХК-ын    ШТС-уудын байршил цагын хуваарь, холбоо барих мэдээлэл, Карттай холбоотой мэдээллүүд болон хөнгөлөлт урамшууллын мэдээллүүд, шатахууны үнэ зэрэг олон мэдээллийг нэг дороос авах боломжтой.